Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна

 Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгалаа.Мөн чөлөөт … Continue reading Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна